Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо сар шинийн баяраар ахмадууд

2015-02-14

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооноос зохион байгуулсан XVII ЖАРНЫ “СОГТУУРУУЛАГЧ” ХӨХӨГЧИН ХОНЬ ЖИЛ-ийн сар шинийн баяраар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээг: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 11 дүгээр хорооны Засаг даргын ажлын албатай хамтран 470 гаруй ахмад настанд гарын бэлэг гардуулж, урлагын тоглолт болон бусад арга хэмжээгээр хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд: 
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан
- Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баасанбат 
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Мөнхбаатар 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 11 хорооны Засаг дарга Х.Батжаргал 
Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч С.Эрдэнэчимэг, Б.Батжаргал 
- Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны дарга С.Тогоохүү 
11 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%