Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2015-02-18



Өтгөсөө хүндэлж, нялхсаа баясган, ураг төрөл, удам гарлаа мэдэлцэж, ахан дүүстэйгээ амар мэндээ эрэн золгодог хотол түмнийхээ сар шинийн баярын мэндийг Чингэлтэйчүүд Та бүхэндээ хүргэе.
Зон олон нэмэгдэж, хүрээ хаяа тэлэх тусмаа Чингэлтэй дүүрэг маань өдрөөс өдөрт өнгө засан “мишээж” байна. Улиран одож буй модон морин жилд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд иргэн бүрээ оролцуулахын төлөө, иргэдийнхээ дуу хоолойг бүтээлч ажил хэрэг болгож өрнүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллалаа. Хийсэн ажил, явсан замаа улирч буй жилийн босгон дээр эргэн харахад сэтгэл дүүрэн байна. Төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж ирсэн хүн бүхэнд сайны ерөөл өргөе.  
Хонин жилийн өнгөнд хүн төрөлхтөн ямагт амар тайваны  цэнгэлийг эдэлж,  хөгжил дэвшлийн суурийг тавьж ирсэн түүхтэй. Түүн лүгээ ирж буй Согтууруулагч хэмээх хөхөгчин хонин жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%