Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧИЛГЭЭНД ОРУУЛАВ

2015-02-24

“Босоо Хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд “Ноён” уулын орчимд алт олборлохыг эсэргүүцэж, хамгаалалтад авах асуудлаар төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагадаа хариу авахаар өлсгөлөн зарлаж, 13 хоносон.Хүйтний эрч буураагүй энэ үед биеийн эрүүл мэндийн байдал доройтож, амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Монгол Улсын холбогдох хууль, журмын хүрээнд захирамж гаргаж, өлсгөлөнг зогсоон, иргэдийг эмнэлгийн байгууллагын хяналтад шилжүүлээд байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%