Архангай аймгийн Тариат сумын удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлуудаа хүлээн авах хийгээд хүчит бөхийн барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Хөхөгчин хонин
жилийн сар шинийн арга хэмжээнд Тариат сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон
төлөөлөгч Д.Оюунчимэг, Улаанбаатар хот дахь Тариат сумын нутгийн зөвлөлийн
тэргүүн Х.Ганхуяг, дэд тэргүүн н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөл хүрэлцэн очиж
ахмад буурлуудад гарын бэлэг хүртээлээ.
Тариат сум нь морин
жилдээ 1442 өрхийн 4775 хүн амтай
болж, 220,273 толгой мал тоолуулж өнгөрсөн оныхоос мал сүрэг нь 14,6% өссөн
байна.
Тус сумын хамгийн олон малтай өрхөөр Хорго багийн
малчин Н.Мөнхбат 2016 толгой мал тоолуулан шалгарчээ.
Энэ онд 1000-с дээш малтай 22 өрх байгаагаас шинээр
дөрвөн малчин "Мянгат" малчин болжээ.
Аймгийн Сайн малчин зургаа, Сумын Сайн малчин тав,
Шилдэг уяачаар нэг, сумын Алдарт уяачаар хоёр малчин тус тус тодорсон байна.