Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын сайн малчдын хамгийн өндөр настай нь Д.Лхагваа гуай

2015-02-16

Архангай аймгаас тодорсон "Улсын сайн малчин"-ы хамгийн ахмад. Эдүгээ 73 настай ануухан буурай юм.


Дарьсүрэнгийн Лхагваа гуай өнөө жил 73 настай, гэргийнхээ хамтаар 2000 гаруй толгой мал өсгөн бойжуулж байна. Нам, төрийн байгууллагуулад үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэрт гармагцаа малын буян дагасан тэрбээр УИХ-ын гишүүн Н.Батбаярын аавынх нь унаган шавь юмсанж. “Хатуу багшийн удирдлага дор сурч, хүмүүжсэн минь өнөөдрийн амжилтыг үндэс суурь юм шүү” хэмээн бахархалтайгаар хуучлах тэрбээр багшийнхаа хүүгээс улсын шагнал хүртэж буйдаа ихэд бэлгэшээж байсан.




Д.Лхагваа гуай өнөөг хүртэл нийт 27 гэр бүлийг туслах малчнаар авч ажиллуулан,  амьдрал ахуйг нь дэмжиж, малч ухаанаа өвлүүлсээр байна.  Түүнчлэн эрэлд яваа малчдад туслах зорилгоор бод малын зүсмийн бүртгэл хөтөлж, малын хөдөлгөөнд ажиглалт хийдэг байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%