Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын сайн малчны гэргийд домбо бэлэглэдэг болжээ

2015-02-16

Улсын сайн малчны тэмдэг гэрийн эзний энгэрт аргамжигддаг бол урамтай хөдөлмөр, үзүүлсэн амжилтын тал хувь нь гэрийн чимэг гэргий хүний нуруунд бий билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас Улсын сайн малчдынхаа гэргий нарт зориулж, зэс хамжаартай мөнгөн домбо урлуулдаг болсон. Энэ жилийн хавраас урьтан яарч, эзэндээ ихэрлэн ирсэн хоёр хургаа эрхлүүлэх Ж.Цэдэндулам гуай хүндэтгэл бүхий дээрх домбоны эзэн болсон бол түүний хань Содномын Батмөнх Монгол Улсын сайн малчны цол тэмдгээр энгэрээ мялаалаа.


Улсын сайн малчны шагналыг өргөмжлөл, цол тэмдэг, домбо, таван хошуу малын дүрс бүхий баримал, мөнгөн аяга, хадаг дагалддаг ба аймаг, сум, багийнх нь зүгээс мөн  тус тусын хүндэтгэлээ үзүүлдэг уламжлал тогтжээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%