Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн болон Орон нутгийн өмчийн байгууллагуудын нягтлан бодогч нар сургалтанд хамрагдав

2015-02-26

    Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн сангийн өргөтгөж шинэчилсэн шинэ программыг ашиглах, тайлан тооцоо, өмчийн хөдлөл өөрчлөлтийн хөдөлгөөнийг хэрхэн хийх, Онлайнаар тайлан гаргах аргад Төрийн болон Орон нутгийн өмчийн байгууллагуудын нягтлан бодогч нар суралцлаа.
       Уг сургалтанд 120 гаруй байгууллагын нягтлан бодогчид хамрагдсан байна.
       Орон нутгийн өмчийн албадын 2014 оны ажлын тайлан, тус онд шинээр нэмэгдсэн хөрөнгө үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн боловсруулалтын тайланг 2015 оны 3 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд Төрийн өмчийн хороонд зохион байгуулагдах юм байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%