02 дугаар сарын 25-ний өдөр
Хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилготой “Би бүжигчин болохыг хүснэ - 2015” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар сарын 25-нд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Эрдэнэбулган, Өлзийт, Хашаат, Батцэнгэл, Хайрхан гэсэн 4 сумын 94 хүүхэд оролцсон бөгөөд 2 төрөл, 3 насны ангилалаар шүүн явуулж байр эзлүүлснийг танилцуулъя. Үүнд:
Гоцлол төрөлд:
7-10 нас 1-р байр Б.Ариунаа Өлзийт сум 4а анги
2-р байр Н.Хулан Эрдэнэбулган сум 3-р сургууль 5-р анги
3-р байр Мөнхчимэг Хашаат сум 5а анги
11-13 нас 1-р байр Г.Урантуяа 3-р сургууль 9а анги
2-р байр Б.Баяржавхлан Өлзийт сум 8-р анги
3-р байр Цэцэглэндэлгэрэх Хашаат сум 9-р анги
10-11 анги 1-р байр А.Баярмаа Хашаат сум 11а анги
2-р байр Мөнх-Эрдэнэ Хашаат сум 10а анги
3-р байр Номин-Эрдэнэ Батцэнгэл сум 11а анги
Хамтлаг төрөлд:
7-10 нас: 1-р байр “Ирээдүй хамтлаг” Эрдэнэбулган сум 1-р сургууль,
11-13 нас: “Ирээдүй хамтлаг” Эрдэнэбулган сум Ирээдүй сургууль
10-11 анги: 1-р байр “Хөх толботон” хамтлаг Хашаат сум.
2-р байр “Тамирын уянга” хамтлаг Эрдэнэбулган сум 3-р сургууль,
Оролцогчдын хувцасны жигдрэлт сайн, мөн Unitel компанийн салбар ивээн тэтгэгчээр оролцсон нь зэрэг онцлогтой байсны зэрэгцээ тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд дараагийн шатанд оролцох эрхтэй юм.
Цаашид хүүхдийг тэмцээнд оролцуулахдаа удирдамжийн дагуу бэлтгэх шаардлагатай байгааг багш, сургуулийн зүгээс анхаарах хэрэгтэй болох нь зарим оролцогч нар дээр ажиглагдаж байлаа.