Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-аас алдар хүндтэй, баатруудынхаа нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг бий болгохыг зорьж байна

2014-12-19

Төр нийгмийн болоод хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн Рэнцэнгийн Минжүүр агсны 100 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөг Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод босголоо.
Рэнцэнгийн Минжүүр агсны Хөдөлмөрийн баатар болсны 45 жил, хорвоод мэндэлсний 100 жилийн ой өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-нд тохиож, энэ өдөр түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн ахан дүүсийн сэтгэлийн өглөгөөр боссон хөшөөний нээлт боллоо.

Архангай аймаг алдар суут, эрдэмтэн мэргэд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээрээ улсдаа тэргүүлдэг. Улс эх орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүмүүсээ алдаршуулж, хүндэтгэн дурсах үүднээс аймгийн ИТХ-аас баатаруудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг бий болгож,анхны хөшөөг Минжүүр баатарын дурсгалын хөшөөгөөр ийнхүү давхар нээж байгаа ажээ.

Минжүүр баатар нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төрсөн.
Түүний ажлын гараа Архангай аймгийн хойд бүсийн 13 сум хариуцсан шууданчаар эхэлж байсан бол сум нэгдлийн дарга, АИХ-ын депатут хүртлээ өсөн дээшилж, төрийн удирдах албан тушаалд 48 жил үр бүтээлтэй, идэвхи санаачилгатайгаар ажилласан байна. Эх орны дайнд оролцож явсан хүндэт чекист, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Минжүүр баатарын дурсгалын хөшөөний нээлтэнд үр хүүхэд, нутгийн ахан дүүс, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж баатарын гавъяа зүтгэл, хөдөлмөрч занг дурсан ярьж байлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%