Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Х.ЕРХАНАТ: БИ ТЭКВАНДОГООР АЗИ ТИВ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО

2015-02-25

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Балдарган, түүний хүү Хуат-Бекийн Ерханат нартай товч ярилцлаа.
Х.Ерханат: -Би ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 “А” ангид сурдаг. Зургаан настайгаасаа тэквандогоор хичээллэж, 2014 онд Монгол Улсын Аварга бөгөөд “Шилдэг залуу тамирчин” болсон.
Өнгөрсөн онд спортын амжилт багагүй байлаа. ОХУ-ын Улаан-Үд хотод зохиогдсон тэмцээнээс хоёр мөнгө, БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнээс алтан медаль авсан. Тажикстаны Душанбе хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт тавдугаар байранд орсон. Беларусын тамирчинтай Хүрэл медалийн төлөө тоглож, ялагдсан юм.
Ирэх гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Улаан-Үд хотод Олон улсын нээлттэй тэмцээн болно. Нээлттэй тэмцээн учраас нэг клубээс 10-12 хүүхэд оролцох боломжтой байдаг. 2016 онд болох Дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ хоёр тэмцээнд оролцож, түрүүлэх, аварга болох зорилт дэвшүүлсэн.
Ээж Балдарган: Миний хүүг Тажикстаны Душанбед болсон Тэквандогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын хамт олон онгоцны зардлын мөнгийг шийдвэрлэж өгсөн. Ер нь, нэг тэмцээнд оролцоход замын зардал, байр, хоолны мөнгө гээд 4-5 сая төгрөг шаардагддаг. Тухайн тамирчинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд сэтгэл зүйн хувьд нөлөөлдөг, амжилт гаргах магадлал нь өндөрсдөг гэж боддог.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%