Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2015-02-26

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа А.Дамцагдорж хэлтсийнхээ албан хаагчидтай гэрээ байгууллаа.
Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч онцгой байдлын хошууч Э.Эрдэнэбаатар, Аврах гал унраах 10 дугаар ангийн захирагч, Онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр, хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Онцгой байдлын ахмад П.Элбэгсайхан, гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мягмаржав, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Б.Сүмбэрхүү, Автын механик онцгой байдлын ахмад Р.Баянжаргал, Нягтлан бодогч онцгой байдлын дэслэгч Д.Ундрал, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Алтантуяа зэрэг албан хаагч нартай 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулав.
Мөн Аврах гал унтраах 10 дугаар ангийн захирагч онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр ангийн 95-н албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан байна. Онцгой байдлын хэлтэс нь 2014 онд Нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээнд ажлаараа 1-р байр дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллаагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэллэгдсэн амжилт гаргасан.Хэлтэс нь 2015 оныг Гамшгаас урьдчилан сэргийлэх, цахим орчныг бүрдүүлэх, хороодын үйл ажиллагааг дэмжих жил болгон зарлаж “Алтан гадаст” одонт Аврах гал унтраах 10 дугаар ангийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%