Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ ГАРДУУЛЛАА

2015-03-01

Жил бүрийн 3 дугаар  сарын 1-нд Эх орончдын өдөр тохиодог.  Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.2.3 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын А/425 тоот захирамж гарсан.
Үүний дагуу Дүүргийн Засаг  даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат  Тусгаар тогтнолын хөшөө байгуулах ажлыг санаачлагч, Дүүргийн Засаг дарга Д.Ганболдод  Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг гардууллаа.
Мөн дүүргийн Засаг дарга Д.Ганболд Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, “Урлаг арт” ХХК-ий  захирал  Б.Хийморь нарт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат.Эрдэнэ дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зулд Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%