Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж өнгөрлөө

2015-03-01

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан амжилттай хуралдлаа. 
Хуралдаанаар Орон нутгийн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. 
Мөн Ном дизель ОНӨААТҮГ-аас орон нутгийн төсөвт оруулах ногдол ашгийг тухайн  жилийн үйл ажиллагааны цэвэр ашгаас 20 хувийг төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%