Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСГААР ТОГТНОЛЫН ОДОНГООР ШАГНАЛАА

2015-03-02

Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой өчигдөр тохиосон. Энэ сарын 1-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор 5 дугаар хорооны иргэн Н.Содномдорж, 15 дугаар хорооны иргэн Б.Хөхөөдэй, 1 дүгээр хорооны иргэн Б.Жамъян, 18 дугаар хорооны иргэн Ё.Отгонбаяр, 15 дугаар хорооны иргэн Ч.Отгонбаяр, долдугаар хорооны иргэн Ц.Дуламжав, 14 дүгээр хорооны иргэн Б.Батанов, 17 дугаар хорооны иргэн Ч.Тунгалаг, 10 дугаар хорооны иргэн А.Элбэгзаяа нарын 9-н хүнийг шагнасныг Дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нар гардуулан өгсөн юм.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%