Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүллээ

2015-02-18

Дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар  комиссоос Нийслэлийн комисстой хамтран  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүллээ. XYII жарны хөхөгчин хонь жилийн босгон дээр Чингэлтэй дүүрэгт амьдарч байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ болох Доржцэвээний Должин, Лачинжавын  Зэсмаа нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%