Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгч- Иргэдийн нэгдсэн уулзалт боллоо

2015-03-04

“Төлөөлөгчийн нэг өдөр” ээлжит өдөрлөг хоёрдугаар сарын 28-нд 18 дугаар хороон дээр зохиогдож, гурван өдөр үргэлжиллээ. Энэхүү өдөрлөг нь Нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор бүх хороодод ээлжээр зохиогдох юм.

Өдөрлөгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ч.Буянжаргал, Ё.Отгонбаяр, дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Ажлын алба, 18 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын ажлын албатай хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, 18 дугаар хорооны өрхийн эмнэлэг, Дүүргийн Улаан загалмайн хороо хамтран ажиллалаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, манай дүүрэг 170 гаруй мянган иргэн, 35000 гаруй өрхтэй болж өргөжин тэлж байна. Тэр л иргэн бүхэндээ хүрч ажиллах нь бидний зорилго юм. Энэхүү зорилгын хүрээнд “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бодлого шийдвэрийг иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлэхийн тулд Чингэлтэй хайрхныхаа өвөрт хамтдаа хөгжье гэсэн уриаг бид дэвшүүлэн ажиллаж байна.
Манай дүүрэг 19 хороогоо хороо цогцолбортой болголоо. Хороо цогцолборуудаа дагаад 19 Иргэний танхим шинээр байгуулагдаж, хариуцсан ажилтнууд томилогдон, үйл ажиллагаагаа тогтмолжуулсан билээ. Та бүхэн минь бидний хийж хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцоорой, бүгдээрээ хамтарч ажиллая гэсэн юм.
Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд иргэдээс ирсэн санал хүсэлтийг Хурлын ажлын алба дээр нэгтгэн, холбогдох газар, харьяа хэлтэс албуудад уламжлан, хэрхэн шийдвэрлэснийг эргэж тайлагнана гэдгийг онцлон хэлэв.  

Өдөрлөгийн үеэр иргэдээс саналын хуудсаар санал авч, тэрхүү саналуудыг нэгтгэн, улмаар иргэдтэй хийх нэгдсэн уулзалтыг зохион байгуулсан юм. Иргэдээс хамгийн их давтамжтайгаар санал хүсэлтээ илэрхийлсэн салбарыг хариуцсан дүүргийн хэлтэс, албадын дарга, хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа.




Хүрэлцэн ирсэн иргэдэд 37 дугаар сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлж, 17 дугаар жарны хөхөгчин хонин жилийн азтан шалгаруулах азын сугалаа сугалуулан, 9 иргэнийг азтанаар тодруулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөн үеэр байнгын асаргаатай иргэдийг эмчийн үзлэгт хамруулж, нэн ядуу зарим өрхөд тусламж үзүүлэв.



Цаашид “ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР” өдөрлөгийг бүх хороодод үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%