Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Архангай аймгийн баруун бүсийн сумдын дунд зохиогдох “Бид АРХАНГАЙНХАН” спорт өдөрлөг зохион байгуулагдана

2015-03-04

Архангай аймгийн баруун бүсийн сумдын оюутан залуусын дунд спортын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн 2015.03.14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээнийг зохион байгуулагч: “ХАНГАЙН ХӨГЖИЛ” Хангай сумын оюутны холбоо
Зорилго: Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх төдийгүй нутаг нэгт залуусаа танилцуулан дотносуулах
Тэмцээний төрлүүд:
• Сагсан бөмбөг
• Воллейбол
Хамрах хүрээ: Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын оюутан залуус
Тэмцээн явагдах зарчим: Гар бөмбөгийн тэмцээн нь эрэгтэй эмэгтэй холимог багийн хэлбэрээр зохиогдох ба багийн гишүүдийн хүйсийн харьцаа 4*2 (4 эрэгтэй, 2 эмэгтэй) байна. Сагсан бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр зохиогдох ба хэрэв эмэгтэй 14-өөс дээш баг бүртгүүлээгүй тохиолдолд эмэгтэй төрлийг тэмцээнээс хасна.

Техникийн зөвлөгөөн:
• Сагсан бөмбөг: 2015.03.06-ны 17 цагаас МУИС 2-р байранд
• Воллейбол: 2015.03.06-ны 19 цагаас МУИС 2-р байранд тус тус болно.
Тэмцээн: 2015.03.14; 15-ны өдрүүдэд СБД-ийн 58-р сургуулийн А, Б заалуудад явагдана.
Жич: Тэмцээнд оролцож буй багийн гишүүд Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын харъяалалтай байх шаардлагатай юм байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%