Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чиглэл өгөх тухай

2015-02-27

1.    Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг  3

сараас дээш хугацаагаар төлөөгүй иргэн аж ахуй нэгжийн зээлийн гэрээг цуцлан зээлийг эргүүлэн татах, Сум хөгжүүлэх сан болон тухайн зээлдэгчийн гэр бүлийг эрсдэлээс

хамгаалах зорилгоор зээлдэгчийг  зээлийн эрсдэлийн даатгалд заавал хамруулж ажиллах, сум хөгжүүлэх сангийн бүх  зээлдэгчийг даатгалд нөхөж хамруулах, Зээлдэгч иргэдээс  эрх зүйн чадамжгүй болсон, төсөл үр ашгаа өгсөн,зээлийн 50% иас дээш хувь төлөгдсөн  төслийн судалгаа  гаргаж ар гэрт нь дарамт учруулалгүйгээр сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр авсан эд хөрөнгийг үлдсэн зээлийн төлбөрт тооцож зээлийн нөхөн төлбөрт авч зээлийг чөлөөлж гэрээг цуцлах зэрэг асуудлыг орууллаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%