Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ТҮҮХЭН НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

2015-03-05

Шинийн 15-ны билигт сайн өдөр ”Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн номын нээлт дүүргийн Ёслолын танхимд боллоо.
Өдгөөгөөс 100 жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт түүх соёлын ямар зүйлс байсныг өгүүлсэнээрээ үнэлж баршгүй ач холбогдолтой судлагдахууны бүтээл болсон гэдгийг номын нээлтэд оролцсон эрдэмтэд хэлж байв.
“Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн номыг дүүргийн Засаг дарга Д.Ганболд санаачлан, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цацралт тэргүүтэй уран бүтээлчид, эрдэмтэд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гээд олон хүний хөдөлмөр, хөлс, хүч шингэжээ. Номын нээлтэд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч нар, дүүргийн Засаг даргын Эрдмийн зөвлөлийн гишүүд, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгууллагуудын төлөөлөл, Ерөнхий боловсролын 12 сургуулийн захирал зэрэг олон зочин төлөөлөгч оролцсон. Мөн үеэр “Чингэлтэй хайрханы өвөрт” номын зургуудаар үзэсгэлэн гаргасан юм.
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Чингэлтэйн өвөрт гэрэл зургийн түүхэн номоор өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн түүхэн холбоосыг илтгэхийг хичээсэн. Энэ номноос бидэнд элдэв саад, бэрхшээл учирсан ч хөгжсөөр ирсэн. Цаашид зөвийг зөвөөр бурууг нь засч залруулаад явах нь гэж харагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудаар Чингэлтэй хайрханы өвөрт номын үзэсгэлэн гарган аялуулж, Чингэлтэйнхээ, нийслэлийнхээ түүх, соёлыг хүүхэд байхаасаа мэддэг болно. Өөрсдийнхөө туулж ирсэн түүхийг мэдэж байж хувь хүн, улс орон хөгждөг. Бид анхны төрт ёсны уламжлалтай улс шүү гэж Монголоороо бахархах ёстой.
Энэ бүхний ард соёл, урлагаа, түүхээ мэдэж байж, тухайн үндэстэн оршин тогтнодог гэсэн мөн чанар бий” гэсэн юм. Мөн Засаг дарга Д.Ганболд “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралтад гардуулж өгөв.













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%