Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ТҮҮНД МӨРӨӨДӨЛ БИЙ" ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-03-09

НУТГИЙН УНАГАН ОХИН ЦЭЦЭГМААГИЙН АЛИМАА НЬ ТАКАЯАСҮ БУЮУ АРТЕРИЙН СУДАСНЫ БӨГЛӨРӨЛ ХЭМЭЭХ ХҮНД ӨВЧИН ТУСЧ СОЛОНГОС УЛСАД 90 САЯ ТӨГРӨГӨӨР ХАГАЛГАА ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН БИЛЭЭ. СУМЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН САНААЧЛАГААР "ТҮҮНД МӨРӨӨДӨЛ БИЙ" НЭРТЭЙ ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭГ 2015 ОНЫ 03 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН СУМЫН ИТХ-ААС 50000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЖ ТҮҮНИЙ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭН САЙХАН АМЬДРАХ ҮЙЛСЭД СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ ӨРГӨЛӨӨ. ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНД НУТГИЙН АРДЫН АВЪЯСТНУУД АЯ ДУУГАА ӨРГӨСӨН БӨГӨӨД ОРСОН ОРЛОГО МӨНГӨН ТУСЛАМЖЫГ ТҮҮНИЙ ЭГЧ Ц.АРИУНААД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%