Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэв

2015-03-08

Номгон сумын ИТХ-аас төрийн бус байгууллагыг дэмжин Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.  Эмэгтэйчүүд  баярын хурлаа хийж ололт амжилтаа дүгнэн ярилцаж, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд бусдыгаа манлайлан эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай ажилласан тэргүүний эмэгтэйчүүдээ Манлайлагч эмэгтэйгээр өргөмжлөн шагнаж урамшууллаа. Эмэгтэйчүүдийн оролцоо, хараилцан бие биенээсээ суралцах, хувь хүний хандлага, харилцааг нэмэгдүүлэх зорилгоор "Тэнгэрлэг эмэгтэйчүүд" эмэгтэйчүүдийн  цэнгүүнийг зохион байгуулж оюун ухаан, авхаалж, хурд хүчийг сорьсон уралдаан тэмцээнүүдийг зохион явууллаа. Тус цэнгүүнд нийт 150 -аад эмэгтэй оролцсон байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%