Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Архангайн толь” сонин ард иргэд, уншигчдынхаа дунд "Ээждээ захидал бичээрэй" уралдааныг зарлаж шилдэг захидлын эздэд шагналыг нь гардууллаа.
"Архангайн
толь" сонин, аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ДЗОУБ-ын Архангай
дахь салбарын хамт олны зүгээс "Ээждээ захидал бичээрэй" аймгийн
уралдааныг хоёр дахь жилдээ хамтран амжилттай зохион байгуулж байна.
ЕБС-ийн сурагчид
болоод насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалаар зохион байгуулсан уг уралдаанд нийтдээ 370 орчим ээждээ хаягласан
захидал иржээ.
Үүнээс ЕБС-ийн сурагчдын насны ангилалд тэргүүн
байрыг I сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Тамир, дэд байрыг IV сургуулийн
10 дугаар ангийн сурагч Э.Нямжаргал, гуравдугаар байрыг Эрдэнэмандал сумын 6
дугаар ангийн сурагч н.Эрдэнэтунгалаг нар тус тус хүртсэн бол
Насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг
Эрдэнэбулган сумын өндөр настан н.Цэвэлмаа, дэд байрыг ахмад багш Д.Өсөхжаргал,
гуравдугаар байранд Эрдэнэмандал сумын иргэн Анхцэцэг нар шалгарч зохион
байгуулагчдын шагнал, цомын эздээр тодорлоо.
"Ээждээ захидал бичээрэй" аймгийн
уралдаан оролцогчдын цар хүрээ өргөн, захидлууд уран сэтгэмж, үг дүрслэлийн
хувьд яруу байсан хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.
Цаашдаа зохион байгуулалтыг чанаржуулж, илүү
хүртээмжтэй болгохоо мөн амлаж байлаа.
Шилдэг захидлын эздэд шагналыг аймгийн ИТХ-ын дарга
Ч.Мөнхбат гардуулж, баяр хүргэлээ.
Дашрамд дуулгахад насанд хүрэгчдийн ангилалд
тэргүүлсэн н.Цэвэлмаа өөрийн захиагаа улсын долоо дугаар уралдаан руу явуулсан
бөгөөд шилдэг 10 захидлын нэгээр шалгарсан давхар баяртай байгаа аж.
Цэвэлмаа гуай өөрийн ээж болон хадам ээждээ
зориулан сэтгэлийнхээ нандин бүхнийг холбон захиагаа бичжээ.