Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2015-03-11

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас  Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагаас зохион байгуулахаар боллоо.
“Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр энэ жил 18 нас хүрсэн 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн 5 сурагчид шагнал гардуулах, 250 залуу эх орончдын андгай өргөх, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн бөмбөрчдийн тоглолт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно. Энэхүү арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, бэлтгэл офицерууд, залуучууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон албаны бусад хүмүүс оролцоно.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%