Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний зөвлөлийн даргаар Г.Нэргүйг улируулан сонгов

2015-03-12

Цагдаагийн байгууллагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, эрхзүйн шинэчлэлийн бодлогод тулгуурлан УИХ-аас баталсан Цагдаагийн албаны тухай хуулинд Иргэний зөвлөлийг шинээр оруулж, цагдаа иргэн хоёрыг холбох механизмыг бүрдүүлж өгсөн билээ.
      Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний Зөвлөл хуралдаж, 2015 онд Иргэний зөвлөлийн даргаар Г.Нэргүйг улируулан сонгосон байна.
    Тус зөвлөл нь энэ онд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн Байгууллагын үйл ажиллагаа түүний онцлогыг иргэдэд сурталчилах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%