Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх Хүмүүнлэгийн аян өрнөлөө

2015-03-06

Хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх уриан дор Аймгийн Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн ОУБ, Хүүхэд гэр бүлийн хэлтэс хамтран эмзэг бүлгийн өрхүүдээр  очиж, тэдний гол тулгамдсан асуудал болох түлээ түлшийг нь бэлтгэж өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, халахаа больсон пишинд засварлаж сайн халдаг болгож өгсөн бөгөөд тухайн айл өрхийн хүүхдүүдэд дулаан хувцасны дэмжлэг үзүүлэн өсвөрийн Улаанзагалмайн гишүүнд элсүүлж хамтран ажиллах болсон. 


Хүмүүнлэгийн сарын аянаар хийсэн ажлаа Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын НХХ-ын дарга Ш.Нямдаваа нарт Хүүхдээ сонсох өдрөөр танилцуулан төр захиргааны байгууллагуудынхаа дэмжлэгийг авч, энэхүү ажлаа цаашид хамтран үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%