Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан боллоо

2015-03-11

2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11.40 буюу морин цагт Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 75,6  хувьтайгаар хуралдав. Хуралдаанд Ж.Ариунаа, Ч.Баасанжав, Ц.Бөхбаатар, Ч.Өсөхбаяр, Б.Өсөхбаяр, Г.Чулуунбаатар нар албан ажлаар хот, хөдөөд яваа тул чөлөө авсан ба Б.Жавхлан, Н.Пүрэвдулам нар өвчтэй байгаан улмаас хуралдаанд оролцож чадахгүй болсноо уламжилсан байна. Хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлав. Хэдийгээр хэлэлцэх асуудал ганцхан байсан ч намын бүлгүүд Аймаг орон нутгийн чухал асуудлын нэг тул бүлэг дээрээ ч тэр, хуралдаан дээр ч тэр нэлээд нухацтай хандаж ач холөогдол өгч оролцлоо. Хуралдаан 5 цаг үргэлжилж 16.45 цагт амжилттай хуралдаж дууслаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%