Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2015-03-12

2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын онцгой комиссын 11 гишүүн иргэний танхимд хуралдлаа. 2015 оны 03 сарын 07 ны өглөө  малчин С. Баярсайхан сумын МЭҮТ-т нэг үхэр нь хашаа харайгаад  амнаас нь шүлс гоожоод байна гэж мэдээлсний дагуу  ”Их сүйхлэг” ЗБН-ийн малын бага эмч Ж.Мөнхсайхан, Норовлин багийн Засаг дарга Б.Болд, МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц. Эрдэнэцэцэг , жолооч Н.Пүрэвжаргал  нар очиж шинжилгээ хийн аймгийн МЭАЦ-ийн лабораторт дээж хүргүүлэн  малын галзуу өвчин гэсэн шинжилгээний хариу гарсан тул өвчилсөн 2 үхэрийг, үхсэн 1 үхэртэй хамт шатаан устгаж заавар  журмын дагуу дээж авч ариутгал халдваргүйжүүлэлтийг 700м2 талбайд хийсэн байна. 

  энэ дагуу сумын Засаг даргын 34 тоот захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоож пост гарган ажиллаж  байна. аймгийн МЭАЦ-ийн лобораторийн  эмч Т.Сансарбаатар  Зооноз өвчин судлалын эмч Тунгалаг нар ирж газар дээр нь үзлэг шалгалт хийж  зөвлөмж өгч галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг өнөөдрийн байдлаар голомтын бүс нутагт 300 тоо толгой  мал вакцинд хамрагдаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%