Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИЛДЭГ ИТХ ТОДОРЛОО

2015-03-10

Аймгийн ИТХТ-ийн ажлын алба 2014 оны 2 сард сумдынхаа дунд "ШИЛДЭГ ИТХ-2014", "ШИЛДЭГ ИРГЭНИЙ ТАНХИМ-2014" болзолт уралдааныг жилийн туршид зарлаж, энэ оны 2 дугаар сард сумдын хийсэн ажлын тайлан мэдээ болон бусад шаардлагатай материалуудыг ирүүлсэн байдалтай танилцаж дүгнэх ажлын хэсгийг ажлын албаны хуулийн ажилтан С.Чулуунаагаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсэг сумдын материалуудтай танилцан болзолт урамдааныг дүгнэх журмын дагуу шалгаж, болзолыг хангаж ажилласан сумдыг байр эзлүүлэн аймгийн ИТХ-ын даргад танилцуулав. 2015 оны 03 дугаар сарын сумдын ИТХ-ын дарга нарын сургалт, семинарын үеэр Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болзолт уралдаанд шалгарсан сумдыг шагнаж урамшууллаа. Үүнд:
1-р байранд Цэцэрлэг сумын ИТХ, дарга С.Сүхбаатар
2-р байранд Хангай сумын ИТХ, дарга Ч.Баатар
3-р байранд Батцэнгэл сумын ИТХ, дарга П.Батбаяр нар тус тус орсон байна.


УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%