Архангай аймгийн Өгийнуур суманд "Өгий цом-2015"
тэмцээн 3 дугаар сарын 14-нд зохион байгуулагдана. Арга хэмжээний гол зорилго
гэвэл зүй зохистой загасчиллыг олон нийтэд ойлгуулах, Өгий нуурыг цаашид хэрхэн
хамгаалах талаар төрийн бодлогын түвшинд асуудлыг боловсруулах явдал аж.
Загасчлах
спортын нэг онцлог нь авласан загасаа алж ашиглах бус харин амьдаар нь
буцаагаад усанд нь тавихад оршдог. “Өгий цом-2015”-ын үеэр үүнийг хүмүүст
загасчид маань биечлэн үзүүлнэ гэж “Өгий сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн
Г.Мөнхсайхан, Х.Ганбаатар нар ярьж байна.
“Өгий сан”-гийн санаачлан
зохион байгуулах “Өгий цом-2015”-д Монголын засагчлах спортын холбоодын нэгдэл,
Монголын Флай фишинг холбоо зэрэг төрийн бус байгуулагууд хамтран ажиллах ажээ.