Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХИВ АЛБАН БИЧИГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-03-16

2015 оны 03 дугаар сарын 13.
Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан дараагийн нэг ажил болох архив, албан бичиг хөтлөлтийн талаар байгууллагуудын бичиг хэргийн ажилтан нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.  ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгч Б.Дашням тус сургалтыг явуулсан бөгөөд ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон төрийн байгууллагын  нийт 15 иргэн хамрагдсан байна. Сургалтаар албан бичгийн стандарт, бичиг хэргийн боловсруулалт, архивын хадгалат  зэрэг шаардлагатай мэдээллүүдийг хүргэлээ. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%