Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015-03-03

Цагдаагийн газрын даргын б/27 тоот тушаалаар Байгууллагын алба хаагчдын ар гэрийн зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, зөвлөгөөн, сургалтын хөтөлбөр, газрын даргын тушаалыг Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр танилцуулав. Зөвлөгөөнд нийт 90 хүн хамрагдлаа.
Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар үг хэлж, цагдаагийн байгууллагаас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Гэр бүлийн зөвлөгөөнд оролцогчдоос цагдаагийн байгууллага алба хаагчид тэдний гэр бүл нийгмийн асуудлын талаар харилцан санал солилцов.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг гэр бүлийн гишүүдэд аймгийн Прокурорын газрын өргөмжлөл, Цагдаагийн газрын даргын баярын бичиг, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дурсамж дурсгалын зүйл гардуулав.
Зөвлөгөөний үеэр ДЗОУБ-ын Архангай-1 ОНХХ-тэй хамтран Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, гэр бүлийн гишүүдэд “Гэр бүлийн баяр хөөр” сэдэвт сургалт зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцогчид дурсгалын зураг авахуулав.

Зөвлөгөөн сургалтын арга хэмжээний хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нөхөрсөг гар” бөмбөгийн тэмцээн зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн багуудад алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагнал гардуулав. Тариат сумын баг тэргүүн байр эзэлсэн байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%