Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИЛДЭГ ИРГЭНИЙ ТАНХИМААР ШАЛГАРСАН ЦАХИР СУМ

2015-03-18

2014 онд аймгийн ИТХ-аас зарлагсан "ШИЛДЭГ ИРГЭНИЙ ТАНХИМ -2014" болзолт уралдаанд бусдыгаа манлайлан ажиллаж, тэргүүн байр эзэлсэн Цахир сумын Иргэний танхимын үйл ажиллагааг товчхон тайлагналаа.
2014 онд Цахир сумын Иргэний танхимаар 11 хэлэлцүүлэг, 8 сургалт, 5 уулзалт, 2 чуулга уулзалт зохион байгуулагдсан байна. Сум орон нутгийн ААНБайгуулагуудтай болон сумын 3 багийн засаг дарга, ИНХ-тай хамтран ажилладаг бөгөөд хэлэлцүүлэг, сургалтанд нийт 1198 иргэнийг хамруулсан байна. Мөн сумын мэдээллийн хэрэгсэл болох Тэрхийн долгио сонины 6 дугаарыг хэвлэн гаргаж, 3 багтаа өрхийн тоогоор, сумын албан байгууллагуудад тараадаг юм байна.
Сумын FM -101-ыг тогтмол ажиллуулж, ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын аппаратаа бусад сум орон нутагт туршлага судлуулах аялалд 5 удаа хамруулсан байна. Хэлэлцүүлэг болон төсөл хөтөлбөрийн гарын авлага боршурыг өөрсдөө хэвлэн ашиглаж байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%