Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨРЛӨГ ЖАНЖИН МАРШАЛ ГЭЛЭГДОРЖИЙН ДЭМИД

2015-03-19

Өрлөг жанжин Г.Дэмид бол Монгол Улсын анхны маршал байв. Тэрбээр 1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан өндөр багийн нутагт Тамирын голын урд биеэр орших Алтан тэвш хэмээх газар мэндэлжээ.
Бага залуудаа бие даан бичиг үсэг сурсан бөгөөд 1921 онд Алтанбулагт жин тээж ирээд ардын журамт цэрэгт элссэн байна. Ингэж энэ их хүний цэрэг, эх оронч амьдралын он жилүүд, жирийн цэргээс өрлөг жанжин, улсын маршал болох хожимын их үйлсийн гараа эхэлсэн түүхтэй.
1922 онд Г.Дэмид Алтанбулагаас Улаанбаатар хотод ирж даргын сургуулийг амжилттай дүүргэжээ. Тэрбээр тэндээ сумангийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улмаар 1929 онд Цэргийн Ерөнхий Сургуулийн захирлаар томилогджээ. Залуу авьяаслаг цэргийн зүтгэлтний ажил хэрэгч чанар, удирдахуйн авьяас билэг нь нам төрийн удирдлагуудын хараанд өртөж, 1930 онд Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон байна. 1932 онд тэрбээр Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин болжээ. Энэ бол цэл залуухан 32 настай цэргийн даргад ихээхэн итгэл найдвар хүлээлгэсэн явдал байсан бөгөөд тэр насан эцэс хүртлээ энэ өндөр албыг нэр төртэй хашиж байсан юм. Маршал Г.Дэмид 1937 онд албан ажлаар ЗХУ-д зочилж яваад амь насаа алджээ.
Оросын Таиров өртөөний дэргэд маршал Г.Дэмид жанжин нөхдийн хамт вагондоо Зөвлөлтийн чекист Фриновскийн өгсөн хортой лаазалсан загасны маханд хордож учир битүүлгээр амь насаа алджээ. Энэ явдлын дараа маршалыг Японы тагнуул хэмээн зарлаж, гурван сартай жирэмсэн эхнэр Навчааг нь баривчлан хороосон гашуун түүх буй. Г.Дэмидийг эсэргүү удирдагч гэсэн тодотголтойгоор хожмын түүхэнд бичиж үлдээсэн байсныг ардчиллын он жилүүдэд нэр төрийг нь сэргээж, гэрэлт хөшөөг төрсөн нутаг Архангай аймгийн төвд босгожээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%