Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДӨЛ” ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГУУД ДУРСГАЛЫН ЗУРАГТАЙ БОЛОВ

2015-03-13

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн багаас бүрдсэн цэрэг спортын “Дөл” тэмцээн дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд 3-р сарын 5-нд болсон. “Дөл” тэмцээнд 117, 23, 39 , 49, 50, 24, 72, 61, 17, 37, 57, 5 дугаар сургуулийн 12 баг-сурагчид цэргийн хувцас өмсгөлөөр жигдрэн, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот дасгал, цогцолбор дасгал, урлагийн үзүүлбэр, ханын сонин, эмнэлгийн анхны тусламжийн норматив, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, буухиа тэмцээнээр өрсөлдсөн юм.
1-р байрыг 24 дүгээр сургууль, 2-р байрыг 72 дугаар сургууль, 3-р байрыг 49 дүгээр сургуулийн баг эзэлсэн. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар тухайн сургуулийн захирлууд, “Дөл” тэмцээнд оролцсон сургуулийн сурагчидтай дурсгалын зураг татуулсан юм. “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр багуудад дурсгалын зургийг нь 3-р сарын 13-нд гардуулж өглөө.







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%