Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Mongolia ITM-2015" аялал жуулчлалын үзэсгэлэнд Архангай аймгийн удирдлагууд оролцлоо

2015-03-21

"Mongolia ITM-2015" аялал жуулчлалын үзэсгэлэнд Архангай аймаг БОНХЯ болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулагч аймгаар оролцож байна.

Жил ирэх тусам аймгуудын аялал жуулчлалын бодлого өргөжин, жуулчид татах бодлогын цэвэр өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэн яармагт оролцож буй аймгуудын бэлтгэл ажлаас харагддаг.
Архангай аймгийн хувьд уг үзэсгэлэнд 18 жуулчны бааз стэнд байгуулан хоёр өдрийн турш үйл ажиллагаануудаа сурталчилах юм.

Мөн үйл ажиллагааны нээлт, урлагийн тоглолт, танилцуулга, зохион байгуулалтын бүхий л ажил дээр голлох үүргийг гүйцэтгэж байна.

"Mongolia ITM-2015" үзэсгэлэнгийн нээлтэнд УИХ-ын гишүүн, МУЗГ-ын гишүүн Д.Оюунхорол, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцон хүндэтгэлийн туузыг хайчиллаа.

Үзэсгэлэн Мишээл экспод хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд удахгүй урин дулаан цаг ирж буй учир иргэд та бүхэн орон нутгийнхаа аялал жуулчлалын компаниудын танилцуулга үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаарх мэдээлэлтэй амжиж танилцаарай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%