Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургаадугаар хуралдаан боллоо

2015-03-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн зургаадугаар  хуралдаан гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдав. Хуралдаанаар “Хангарьд-2015” Спорт наадам зохион байгуулах болон Төлөөлөгчдөд сургалт зохион байгуулах, Иргэдийн нийтийн Хурлыг чадавхжуулах сургалт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Мөн журамд өөрчлөлт оруулах, шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулсныг хэлэлцэн шийдвэрлэлээ.  



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%