Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУРАЛ.МН цахим хуудасны сургалт болж байна

Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын нэгдсэн  портал сайт  Хурал. Мн сайтын админуудын  2 дугаар ээлжийн сургалт УБ хотноо эхэллээ. Энэ удаагийн сургалтаар  khural.mn-ий агуулга, нийтлэлийн стандарт, мэдээ бэлтгэх, цахим хуудас хөтлөх арга зүй зэрэг агуулгыг суралцах юм.  Админууд сургалтанд оролцсоноор 

  • Khural.mn-ий стандартыг суралцаж, баримтлах, сумдын админуудад зааж сургах, хэрэгжилтэд нь хяналт тавих 
  • Идэвхтэй хөгжихгүй байгаа сумдын дэд цахим хуудсыг хөгжүүлэхэд анхаарах, дахин сургалт зохион байгуулах
  •  2016 оны орон нутгийн сонгуульд khural.mn-ий стандартыг баримталж улс төржилтөөс ангид байхаа баталж төсөлтэй гэрээ байгуулах аж. 

Сургалт 3 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%