Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдав

2015-03-27

 Хэнтий аймгийн Засаг дарга”-ын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулан ажлын төлөвлөгөө гарган доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

Ø   Баг, төрийн байгууллага,  ААНэгж, ойн нөхөрлөлүүдэд үзлэг шалгалтын зарыг хүргүүлэн бэлтгэл бэлэн байлыг хангуулав.

Ø  Сумын болон байгууллага багуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийв.

Ø  Төрийн байгууллага, ААНэгжүүдийн гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор объектын гал түймэр болон бусад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хамгаалах багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж үүрэг даалгавар өглөө.

Ø  Сумын ОК, МАУБ, Мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг “Сирень” дохиогоор дуудан аранзны болон мэргэжлийн ангийн хэсгүүдийн машин техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалд шалгалт хийж бүрэн болгох талаар үүрэг даалгавар өглөө. Цугларалтыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд бие бүрэлдэхүүний ирц 73 буюу 89% -тай, машин техник, багаж хэрэгслийн бүрдэл 81.0 %-тай байна.

Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоол, сумын Засаг даргын захирамж, үзлэгтэй холбогдох    бусад мэдээллийг бүрэлдэхүүнд танилцуулав

Аранзын үзлэгийг нийт 73 хүнд хийлээ. 85 %-ийн дүнтэйгээр шалгагдсан байна.


аө

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%