Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АРХИГҮЙ ХЭНТИЙ" ХӨТӨЛБӨРИЙН 2015 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2015-03-30

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр. "Архигүй хэнтий" хөтөлбөрийн хүрээнд Батширээт суманд 2015 онд хийж хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн байгууллагуудын төлөөллийг хамарсан нийт 21 иргэн оролцож санал бодлоо илэрхийллээ. Төлөвлөгөөнд тусгах саналууд.
1. Бүлэг болгон сутгалт зохион байгуулах
2. Ар гэрт нь сургалт зохион байгуулах
3. Хүрээллийн сургалт зохион байгуулах
4. Тусгай зөвшөөрөлтэй ААНэгжийн захирал нарт сургалт зохион байгуулах
5. Хяналт шалгалтыг сайжруулах
6. Албадан эмчилгээ баривчилгаанд хамруулах
7. Байгууллага бүр төлөвлөгөө гарган ажиллах
8. Тусгай зөвшөөрөлтэй ААН-д камертай болох
9. Архины хамааралтай иргэд, бүлгийн судалгаа гаргах
10. Дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргах
11. Уриалга гаргах

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%