Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гэр бүлийн хүчирхийлэл байгаа эсэхийг магадлах судалгаа

2015-03-30

Судалгаанд 1969 хүн хамрагдсанаас 80-аас илүү  хувь нь  25-55 насны иргэд оролцсон бөгөөд  хүйсийн  хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд  оролцсон байна.  

Дэлхийн нитйин судалгааны дүнгээр гэр бүлийн хүчирхийлэл байгаа эсэхийг магадлах судалгаанд оролцогчдын 15 хувь нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүгнэлт байдаг бол аймгийн хэмжээнд түүврийн аргаар авсан уг судалгаанд îðîëöîã÷дын 25-28 хувь нь ямарваа нэг зүйлийг бие даан хийдээ буюу шийдвэр гаргахдаа айх, санаа зовох мөн  басамжлан дорд үзэгдэх, зандарч загнуулах зэрэг гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл санааны хүчирхийлэлд байнга болон хаяа өртдөг, 10-19 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд, 12 хувь нь бие мах бодийн хүчирхийлэлд өртдөг бол 11 хувь нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгддэг гэсэн дүн гарч байна.  Судалгааны дүнгээс харахад дэлхийн хэмжээн дахь дундаж үзүүүлэлтээс гэр бүлийн хүчирхийлэл нь 1 дахин их үйлдэгдэж байгаа нь харагдаж байна. Иймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор төрийн байгуулага, хууль хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллага хамтран анхаарч ажиллах шаардлагатай байна.

1.      Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх

2. Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх

3.    Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх мэдээллийн системийг бий болгох, иргэдэд ухамсарлуулах төрөл бүрийн арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлагатай байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%