Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАМЫН ҮҮД СУМАНД АРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

2015-03-23

Зураг: Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын дарга Б.Лхавгасүрэн, Засаг даргын зөвлөх М.Батзориг нар нутгийн зөвлөл байгуулах хуралд оролцож байна.

Архангай аймгийн тодотголтой нутгийн зөвлөлүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаагаа хэдийн тогтмолжуулж өрхийн гишүүдээ нэмсээр байгаа бол энэ сарын 23-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Архангайгаар овоглосон нэгэн томоохон бүл өрх тусгаарлаж, голомтоо бадраалаа. 

                Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын дарга Б.Лхагвасүрэн, Цэцэрлэг хотын захирагч бөгөөд Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг нарын тэргүүтэй нутгийн удирдлагууд Замын-Үүд сумыг зорьж, тэргүүлэгч 15 гишүүн, 40 гаруй гишүүдтэй "Замын-Үүд суман дахь Архангай аймгийн нутгийн зөвлөл"-ийг байгууллаа.


Зураг: Замын-Үүд сумын нутгийн зөвлөл байгуулах хурлын үеэр


Тус нутгийн зөвлөлийн даргаар Петровис компанийн Замын-Үүд дэх салбарын дарга Болд, дэд даргаар "Ноён Арвай" компанийн захирал Ганбаатар, нарийн бичигээр Золзаяа хэмээх бүсгүй нар тус тус томилогдон цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагаагаа ерөнхийд нь хариуцахаар тогтлоо.


Зураг: 

Замын-Үүд сумын нутгийн зөвлөлийн дарга Болд / нүдний шилтэй /, дэд дарга Ганбаатар нар.

Замын-Үүд сум байгуулагдаад 21 жил болж байна. Энэ сумын хөгжлийн бодлогыг төлөвлөж, хөгжүүлэх эрхэм үүргийг толгойлж яваа сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, Засаг дарга М.Баянмөнх, Орлогч дарга С.Батсайхан нар нь Архангай аймгийн иргэд юм.

Зураг: 

Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат

Зураг: Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх /Архангай аймгийн Хотонт сумын харъяат/

Түүгээр ч барахгүй Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгалан болоод шалган нэвтрүүлэх, гаалын албаны удирдлагууд Архангайхан юм байна.

Зураг: Замын-Үүд сумын хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгалан /Архангай аймгийн Хотонт сумын харъяат/
Архангай аймгийн удирдлагууд нутгийн зөвлөлөө байгуулахын зэрэгцээ нутгийн иргэдийн сонорыг мялаахаар аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Замын-Үүд суманд зохион байгууллаа.
Алдартай рок попын одод тоглолтоо хийхэд тэр бүр дүүрээд байдаггүй сумын клуб Архангайн уран бүтээлчдийн хоёр цагийн тоглолтонд алга нижигнүүлсэн дүүрэн үзэгчидтэй өндөрлөсөн юм.


Зураг: 

Замын-Үүд суманд Архангай аймгийн харъяат Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоогийн нэрэмжит ХДТ-ын уран бүтээлчдийн "Жаргалын цэнхэр хангай" тоглолт эхлэхийн өмнө.

Зураг: 

Тоглолтоо үзэж буй Замын-Үүдийнхэн

Нутаг орондоо шинийг санаачлах, бүтээн байгуулалтын бодол мөрөөдлийн үгээ дайх боломжийг аймгаас очсон удирдлагууд маань харамгүй олгож байсан юм.
Мөн 2012 оноос хойш орон нутгаа хөгжүүлж буй бүтээн байгуулалт, бодлого төлөвлөлтийн ажлуудаа Замын-Үүдийн Архангайчуудад тайлагнаж " өндөр оноо" авсан билээ.
Жил бүр аймгийн удирдлагууд Замын-Үүд суманд очиж нутгийн ард иргэдтэйгээ уулзаж, нутгийн зөвлөлийнхөө үйл ажиллагааг дэмжиж урамшуулж ажиллаж байх юм.
Том бүтээн байгуулалт, бодлого төлөвлөлтийн хажуугаар сэтгэлийн, итгэлийн энэ мэт уулзалт арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж хүний мөн чанар, нутаг усаа гэсэн эрхэм сэтгэлийн бэтгэрлийг тайлах нь юутай буянтай. 
Замын-Үүд нь 48.6 мянган га нутаг дэвсгэртэй, үүний 70 хувийг улсын тусгай хэрэгцээний газар буюу хилийн зурвас газар, төмөр замын зурвас газар эзэлдэг.Улаанбаатар хотоос урагш 730 км, Монгол улсын урд хилээс 4.5 км-т оршдог ба Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам давхацсан хамгийн том цорын ганц боомт юм.


Зураг: 

Дорноговь аймаг 14 сумтай. Сум бүр амьд хөгжмийн хамтлагтай. Замын-Үүд сумын амьд хөгжмийн "Соёмбот Аялгуу" хамтлаг 2015.3.6-нд байгуулагдсан.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%