Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДБХСангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас тус суманд ажиллаа

2015-03-31

2015 оны 02 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд  ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, сумдын нөхөрлөлийн холбоо, Онон голын загасчдын клуб сумын байгаль орчныхонтой хамтран дараах сэдвүүдээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. үүнд
- Шинээр гарсан хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилтийн талаар анхаарах асуудлууд - Ч.Чинбат
- Байгууллагын засаглал, чадавхи, санхүү - Т.Оюунчимэг
- Нөхөрлөлүүдийн тайлан үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт, чөлөөт ярилцлага - Б.Ганхуяг
- Орчны бүсийн зөвлөлүүд, ОБС-ийн эргэлтийн сангийн тайлан, үнэлгээ, дүгнэлт - Ч.Чинбат
- Загасчдын клубын уулзалт, тайлан үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт - Б.Ганхуяг
- Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны тайлан, үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт - Б.Ганхуяг
Сумын хэмжээнд 18 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлийн төлөөллийг хамруулсан нийт 33 иргэн оролцлоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%