Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН САНАЛААР ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫГ ТАЙЖ ТАХИЖ БАЙХААР БОЛЛОО

2015-04-01

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 3-р сарын 29, 30-нд дүүргийн 19-н хорооны иргэдтэй уулзах үед Чингэлтэй хайрханыг тайх тахих талаар цөөнгүй санал, хүсэлт гарчээ.
Энэ үеэр  Дүүргийн 1-р хорооны иргэн Д.Янжин: Чингэлтэй хайрханаа тахих нь зөв гэж үзэж байна. Харин иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
7-р хорооны иргэн Г.Баасанжав “Чингэлтэй хайрханыг тайх тахих нь нэг өдөр хийх ажил биш. Олон нийтийг хамруулж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах гол утга учрыг ойлгуулах шаардлагатай.  
7-р хорооны иргэн Дашдондов “Чингэлтэй хайрханыг эртнээс тахиж ирсэн уламжлалыг сэргээх нь зөв. Хүүхэд, залуусыг уул, усаа хайрлах, хэрхэн тахих талаар ёс жаягт сургах шаардлагатай байна.
7-р хорооны оршин суугч Сайнжаргал:”Чингэлтэй хайрханы тахилгыг зөвхөн  дүүргийн хэмжээнд биш улс орон даяар олон нийтэд мэдээлэх нь зөв байх”  зэрэг санал гарчээ.
     Чингэлтэй хайрханыг тахих нь шинэ зүйл биш бөгөөд түүхэн сударт “Чингэлтэй уулыг намрын эхэн сард нэг удаа Их хүрээний Дугарын аймгаас эрхлэн тахидаг байсан” гэжээ.
Чингэлтэй хайрханы шивдаг нь ногоон эрдэнийн биетэй, баруун гартаа ном,  зүүн гартаа цагаан цэцэг барьсан, өвөр дээрээ нялх хүүхэд суулгасан, цагаан морь хөлөглөсөн өвгөн багш, савдаг нь гахай учраас эд баялаг бэлгэддэг , байгаль дэлхий өнгөжин, өвс, ногоо шинээр соёолон ургаж байх учиртай гэх нь бий.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэлцдэг Монголчууд байгаль дэлхийгээ хайрлан, шүтэж,  уул, овоогоо тахьсаар ирсэн мянга мянган жилийн төрт ёсны агуу их түүх,  уламжлал, соёлтой ард  түмэн билээ. Ард түмнийхээ уламжлал, соёлоор дамжиж улс орон хөгждөг.
Улсын тусгай хамгаалалтад авсан Чингэлтэй хайрханыг тайх тахилгын тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р хуралдаанаар баталгаажуулсан нь  Чингэлтэй хайрханд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,  иргэд, байгууллага хамт олон мод, бут, сөөг тарих, нийслэлчүүдийн амарч, аялах дуртай орчин бүрдүүлэх, хүүхэд залууст байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах хүмүүжил олгох,  ёс заншил, уламжлалаа сэргээх зэрэг олон талт ажлыг цогц уялдуулах   эрхзүйн орон зай, боломжийг бүрдүүлж байгаа юм.
 Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Чингэлтэйчүүд  Чингэлтэй хайрхандаа 2013 онд 14 төрлийн 13569 ширхэг мод, 2014 онд 16 төрлийн 25.815 мод, бут  тариалан, ургуулж, арчилж байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%