Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАНЛАЙЛАЛ, БАГ БҮРДҮҮЛЭЛТ, ЦАГ АШИГЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-04-03

Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсээс “Шихихутаг” дээд сургуулийн багш Ц.Амарсанаатай хамтран “Манлайлал, баг бүрдүүлэлт, цаг ашиглалт сэдвээр сургалт зохион байгууллаа.   
Сургалтанд Хурлын ажлын албаны ажилтнууд оролцлоо. Энэхүү сургалт нь Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгох зорилготой юм.








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%