Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛЭЭ

2015-03-31

3-р сарын 14-нд зохион байгуулсан “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээнд оролцож, урлагийн тоглолтоор бэлэг барьсан авьяаслаг ахмадуудаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 4-р сарын 3-нд боллоо.
Ахмадуудыг зохион байгуулж, 10 хоногийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн дүүргийн Соёлын төвийн хамт олон ч хүрэлцэн ирсэн.
Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар зарим ахмад болон залуу уран бүтээлчийг  дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”, “Чингэлтэй дүүргийн 20 жилийн ойн медаль” зэрэг шагналаар шагнасныг гардуулж, нийт ахмадууддаа “Чингэлтэй хайрханы өвөрт” түүхэн гэрэл зургийн номыг дурсгав.




















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%