Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БОГДЫН НОМЫН ГАЗАР МАНЗУШИРИЙН ХИЙД” гэрэл зургийн нүүдлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа

2015-04-07

Манзушир хийд нь одоогоос 280-аад жилийн тэртээ буюу 12-р жарны харагчин үхэр жил (Тэнгэрийг тэтгэгч хааны 1733 оны 4 дүгээр сарын 5ны өдөр) Өндөр гэгээн Занабазарын багш бөгөөд Их хүрээний анхны хамба номун ханаар өргөмжлөгдсөн, Халх Монголын анхны Донхор Манзушир хутагт Агваанлувсанжамбалданзан лам, 13 тангадын хамт нутаг шинжиж яваад нэг ширхэг цагаан чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн” бурхан, долоон ширхэг хаш чулуугаар бүтээсэн “Найдан” бурхан олдсонд “Билэг төгс учрал тохиов” хэмээн ихэд билэгшээн, Богд хан уулын гал магнай хэмээх таван оргилын дундах Ачит Дүйнхорын булгийн дэргэдэх Тулгат өвгөний буурин дээр шавийг тавьж байсан гэх түүхтэй.  

Үзэсгэлэнд:

1.      Манзушир хийдийн түүхэн гэрэл зураг

2.      Манзуширийн хийдтэй холбоотой үзмэр үзүүллэг

3.      Манзуширийн түүхэн гэрэл зургын presentation

4.      Манзуширийн хийдийн мэдээллийг агуулсан товхимлыг үзэгчдэд тараалаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%