Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2015-04-08

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2015.04.08-ний өдөр хуралдаж Иргэний танхимын журам, Иргэний танхимын 2015 оны үйл ажиллагааны  төлөвлөгөө, Төрийн шагналд тодорхойлох тухай, Эрүүл мэндийн салбар зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэргүүлэгчид санаачлан иргэдэд зориулан Сэтгэлгээгээ өөрчилөх, Даатгалын ач холбогдол, Үндсэн хуулийн тухай зэрэг сургалтуудыг өөрсдөө хийхээр төлөвлөгөөнд нэмж орууллаа. Мөн орон нутагт, малчдад тулгамдаж байгаа өвөлжөө, бууцны эзэмшлийн талаар, тендер, түүний ил тод байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэгийг баг, сумын иргэдийн дунд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%