Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" хоёрдугаар аян эхлэв

2015-04-09

    Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс эрхлэн зохион байгуулсан "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аяны II шатны нээлт Дархан хотын "Залуучууд" театрт болов.

     Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗ зөвлөийн дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга н.Даваажав нар болон Цагдаа, Сууц өмчлөгчдийн холбоодууд, Хүүхдийн байгууллагууд, их дээд сургуулиудын оюутнууд болон бусад олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


  

 АМАР ТАЙВАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

  Цагдаагийн газрын дарга н.Даваажав:-“Уг аяны эхний шатны үр дүн их сайн байснаас оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн гаралт эрс буурсан. Заавал л гэмт хэрэг гарч байх ёстой гэсэн ойлголт байх ёсгүй. Дархан хотоо амар тайван хот болгохын төлөө, Дархандаа амар тайван амьдрахын төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна. Хуулинд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг юм. Дархан хот нийтийн орон сууцны 712 орцтой, зарим орцонд архидан согтуурдаг, бохирдуулдаг зөрчил их гардаг. Цагдаагийн эргүүл тэр бүхэнд хүрч чаддаггүй. Харин баг, байрны оршин суугчид тэр бүхэнд хяналт тавьж чадна” гэлээ.

Х.Соёл-Эрдэнэ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%