Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА О.БААСАНХҮҮ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

2015-04-09

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг өнөөдөр /2015.04.09/ хүлээн авч уулзав. Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 12 сургууль, 27 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургуулиудын нөхцөл байдлыг сайжруулах талаар олон санал гарсан.
Тухайлбал, тус дүүргийн сургуулиудын хичээлийн байрны хүрэлцээ муу, спорт заалгүй, сургууль орчмын бүсийн замд хурд сааруулагч тавиулах зэрэг асуудал байгааг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан.
Байнгын хорооны дарга О.Баасанхүү болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар эдгээр саналуудын талаар ярилцаж, хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%