Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСОВ

2015-04-10

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт 4-р сарын 10-нд болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван нарын албаны хүмүүс оролцов.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид дүүргийн Засаг даргад хандан цөөнгүй санал, хүсэлт хэлсэн. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах төв, цэгтэй болох, хөнгөлөлттэй зээлд хамрагдах,бага өртөгтэй түрээсийн байртай болох, зөвхөн Монголд бус гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гарц хайх зэрэг санал гарч байлаа.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн санал,хүсэлтийг сонссоны дараа дүүргийн Засаг дарга Д.Ганболд ”Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжих болно.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг, төвтэй болгох талаар судалсан, хийхээр төлөвлөсөн ажил бий. Хамтдаа хөгжихийн төлөө зүтгэнэ” гэж онцоллоо.








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%